Циркийн ойролцоох “Миний сүлжээ” дэлгүүрт гал гарч, хүмүүс түлэгджээ.

Энэ талаар Онцгой байдлыг ерөнхий газраас тодруулахад “Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “Далай ээж” захад гал гарч байна гэсэн дуудлага 12:33 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж, “Миний сүлжээ” дэлгүүрийн зүүн хойд талын В1 давхарт агааржуулалтын системийн доор хөргөгчний пирон шатаж байсныг унтраалаа.

Гал түймэрт 3 ажилтан түлэгдсэн байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд хоёр иргэн нь нас барсан бол нэг иргэний биеийн байдал хүнд байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу