Монгол улсын эрэгтэй шигшээ баг БНХАУ-д зохион байгуулагдаж буй 21 хүртэлх насны “FIBA 3×3 U21 Nations League Asia-Pacific – Stop 1” тэмцээнд оролцож буй билээ.

Тэд хэсгийн эхний тоглолтоо өнөөдөр /2023.06.23/ АНУ-ын шигшээ багийн эсрэг хийж, 15:14-ийн харьцаатайгаар ялалт байгууллаа. Энэ нь манай улсын хувьд түүхэн амжилт. Учир нь манай шигшээ багууд өмнө нь АНУ-ын багийг хожиж байгаагүй юм. 

Манай эрэгтэйчүүд үргэлжлүүлэн 19:05 цагаас дараагийн тоглолтоо Чилийн багтай хийх хуваарьтай байна.

15 САНАЛ

  1. Сагсан бөмбөгийн Эх Орон АНУ г хожноо гэдэг тань үнэхээр бахархал!

  2. Тулгадаа амжилт хүсье. Тамирчид мундаг байна шүү 🤗😎.

  3. Ene bol yaaltgui Tulgaa bagshiin hudulmur bas tamirchidiin hicheel zutgel shuu bag hamt olind n bayr hurgii sn bagshtai baih yalaltiin undes bulguuu

  4. Гайхалтай монголчууд чаднаа хамгийн гол нь эвтэй, мөн ухаалаг, сахих журамтай, аливаа зүйлд чинь сэтгэл л хэрэгтэй.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу