УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр (2023.06.26)-ийн хуралдаадаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Англи хэлийг хэддүгээр ангиас нь заахыг хуульд тусгаж болохгүй. Боловсролын байгууллага өөрөө шийдэх ёстой. Тухайн сургууль хүүхдүүдийнхээ нас сэтгэхүй, сургалтын материаллаг баазаа харгалзан үзээд, англи хэл зааж эхлэх ангийг нь шийдэх ёстой. 

Нөгөө талаас, Салбарын сайдын танилцуулж буйгаар өнөөдөр манай улсад франц, япон, солонгос, хятад, герман гэх мэт есөн төрлийн хэл зааж байгаа ерөнхий боловсролын сургуулиудад 8000 орчим хүүхэд хамрагдаж байна. Хэрэв хуульд англи хэлийг онцлоод заачихвал эдгээр бусад хэлний хөтөлбөрүүд зогсох магадлалтай. Тийм учраас бид сургалтын хөтөлбөрөөр нь үндсэн хэл болон сонгон суралцах хэл гэж зааж явах нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, хуульд заавал тусгах шаардлагагүй. 

Харин цаашид англи хэлний сургалтыг эрчимжүүлэх, сайжруулах чиглэлийн тодорхой арга хэмжээ авах, болж өгвөл нэгдүгээр ангиас нь заахаар бэлтгэл хангах чиглэлээр анхаарахыг тусгана” гэлээ. 

Үүний дараа УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Үндэсний хэлний дархлаа гэдэг шиг бүх улс орон боловсролынхоо хуульд үндэсний хэлээ л голлож тусгадаг. Түүнээс биш гадаад улсын хэлийг хоёр дахь хэл болгож тусгадаггүй. Тэгэхээр гуравдугаар ангиас нь англи хэл зааж, бусад хэлийг сонголтоор сурна гэж сургалтын хөтөлбөртөө оруулах ёстой. Бид эхний ээлжинд боловсон хүчнээ сайн бэлдэх хэрэгтэй байна” гэсэн юм. 

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу