УИХ-ын Ж.Мөнхбатын ээжийн бие чилээрхүү байгаа учир тэрбээр ээжийгээ эмчлүүлэхээр гаднын орныг зорьсон байна. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатарт УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх хүсэлтэй байгаагаа уламжилж, өргөдөл өгчээ. Учир нь, ойрын өдрүүдэд түүнийг зохион байгуулалттайгаар харлуулах, гүтгэх зорилготой мэдээ мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдах болсон.

Тиймээс тэрбээр үнэн мөнийг тогтоолгохоор, УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээр бамбай хийлгүй, иргэний хувиар шалгуулахаар ийнхүү өргөдлөө өгчээ. Түүний эл улстөрийн шийдвэр Г.Занданшатарын парламентад зөв жишиг тогтоолоо хэмээн яригдаж эхлээд байгаа юм. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард нуугдалгүй, эр хүний жудаг, шударга зарчим, зөв ёс суртахууныг Ж.Мөнхбат гишүүн гаргаж чадлаа.