“Парис-2024” олимпын наадмын галт бамбарыг Франц улсад 2024 оны тавдугаар сарын 8-ны өдөр авчран орон даяар буухиална гэж тус наадмыг зохион байгуулагчид мэдээлжээ.

Бамбарын буухианы маршрутыг Францын их соён гэгээрүүлэгч Пьер де Кубертен Сорбонны их сургуульд илтгэл тавих үедээ танилцуулжээ. Галт бамбарыг Францын 64 нутаг дэвсгэрээр буухиалах аж.

Олимпын галыг 2024 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Грект асааж, Газрын Дундад тэнгисээр Францын Марсель хотноо тавдугаар сарын 8-нд авчрах юм. Ингэхдээ орчин үеийн олимпын наадмыг зохион байгуулж эхэлсэн 1896 онд анх аялалд гарч байсан “Belem” нэртэй гурван шурагт хөлөг онгоцоор тээвэрлэх юм байна.

Ийнхүү галт бамбарыг Францын 64 нутаг дэвсгэр, түүний дотор хилийн чанад дахь таван нутагт дэвсгэрээр буухиалах бөгөөд нийтдээ 10 мянган хүн зохион байгуулагч орны хамгийн алдартай, түүхэн дурсгалт газруудаар аялуулах ажээ. Парисын Олимпын наадам 2024 оны долдугаар сарын 26-ны өдөр эхлэх билээ.  

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу