Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх нэр бүхий 80 шүүгдэгч, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар гэм буруугийн дүгнэлтийг танилцуулж байна. (2023.06.26)

Шүүгч прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн дарааллын дагуу шүүгдэгч тус бүрээр гэм буруутай эсэх шийдвэрийг нь танилцууллаа.

  • Лхагвасүрэнгийн Аззаяа – Гэм буруутай (Хөгжлийн банкны төслийн санхүүжилт, зээлийн газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа хахууль авсан)
  • Цэвээндэйгийн Билгүүн – Гэм буруугүй
  • Дашжамцын Уянга – Гэм буруугүй
  • Түмэн-Өлзийн Оюунчимэг – Гэм буруугүй
  • Баасанхөхийн Чинзориг – Гэм буруугүй
  • Тэлэнгэдийн Мөнхтулга – Гэм буруугүй
  • Түмэндэлгэрийн Пүрэвсүрэн – Гэм буруугүй
  • Чимэдцэрэнгийн Цоожсүрэн – Гэм буруугүй
  • Сайнбаярын Батзориг – Гэм буруугүй
  • Авирмэдийн Хүчитбаатар – Гэм буруугүй
  • Ганбаатарын Гантогтох – Гэм буруугүй
  • Балганы Батбаяр – Гэм буруутай (Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа 15 компанийн 16 төсөлд эдийн засгийн давуу байдал бий болгож, 255,2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан)
  • Чулуунбатын Энхбат – Гэм буруутай (Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байхдаа 13 компанид эдийн засгийн давуу байдал бий болгосон)
  • Чогсомын Мөнхбаяр – Гэм буруутай (Хөгжлийн банкны төслийн санхүүжилт зээлийн газрын захирал, зээлийн удирдлагын хорооны гишүүнээр ажиллаж байхдаа 10 компанид эдийн засгийн давуу байдал бий болгосон)
  • Даваагийн Цогтбаатар – Гэм буруугүй
  • Батлутын Будхүү – Гэм буруутай (Хөгжлийн банкны хяналт шалгалт, тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн захирал болон зээлийн удирдлагын хорооны гишүүнээр ажиллаж байхдаа 11 компанид эдийн засгийн давуу байдал бий болгосон)
  • Баяраагийн Чойжилжалбуу – Гэм буруутай (Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд хөрөнгийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байхдаа 15 компанид эдийн засгийн давуу байдал бий болгосон буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан)
  • Лхачины Мягмаржав – Гэм буруутай (Хөгжлийн банкны төслийн санхүүжилт, зээлийн газрын санхүүжилт болон зээлийн тайлагналын хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа 2 компанид эдийн засгийн давуу байдал бий болгосон буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан)
  • Дашзэвэгийн Дэлгэрсайхан – Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга, зээлийн удирдлагын хорооны гишүүнээр ажиллаж байхдаа 9 компанид эдийн засгийн ;авуу байдал бий болгосон буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан)
  • Дүгэрсүрэнгийн Бат-Очир – Гэм буруугүй
  • Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ – Гэм буруугүй
  • Бадамын Махбал – Гэм буруугүй
  • Жигжидийн Оюунчимэг – Гэм буруугүй
  • Базархүүгийн Даажамба – Гэм буруутай (Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа НВЦ компанид давуу байдал олгох үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн. Үүний хариуд НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгээс брэндийн хэтэвч авсан. Мөн брэндийн үзэг хахуульд авсан)
  • Жамцын Ганхуяг – Гэм буруутай (Хөгжлийн банкны хяналт шалгалт, тамгын газрын тамгын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа бусдаар дамжуулан хахууль авсан)
  • Сандагийн Магнайсүрэн – Гэм буруугүй
  • Мягмарсүрэнгийн Баярмагнай – Гэм буруугүй 
  • Бэгзсүрэнгийн Шинэбаатар – Гэм буруутай (албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан) 
  • Н.Мөнхбат – Гэм буруугүй (Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Бэрэн группт эдийн засгийн давуу байдал олгож, 44,3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан)
  • Баттулгын Амгалан – Гэм буруугүй
  • Отгонбатын Батбаатар – Гэм буруугүй
  • Энхнасангийн Эрдэнэ – Гэм буруутай (Тагнуулын ерөнхий газрын Гадаад тагнуулын газрын гуравдугаар хэлтсийн даргаар ажиллаж байхдаа найз Ж.Ганхуягт хахууль өгч,  Инжир компанид эдийн засгийн давуу байдал бий болгосон)
  • Чулуунцэрэнгийн Отгочулуу – Гэм буруугүй
  • Чулуунбатын Нэргүй – Гэм буруугүй
  • Мягмарсүрэнгийн Баянмөнх – Гэм буруугүй
  • Бадрахын Найдалаа – Гэм буруугүй
  • Бядраны Лхагвасүрэн – Гэм буруугүй
  • Рагчаагийн Батбаяр – Гэм буруугүй
  • Магсарын Золжаргал – Гэм буруугүй
  • Гантөмөрийн Дашзэвэг – Гэм буруугүй
  • Ганбатын Одонтуул – Гэм буруугүй
  • Баасандоржийн Батзаяа – Гэм буруугүй
  • Нанзадын Баярчимэг – Гэм буруугүй
  • Огнонгийн Хуягцогт – гэм буруугүй
  • Батхуягийн Цолмон – Гэм буруугүй
  • Далрайн Даваасамбуу – Гэм буруугүй
  • Хассуурийн Ганхуяг – Гэм буруугүй
  • Ганибалын Амартүвшин – Гэм буруугүй
  • Норовын Алтанхуяг – Гэм буруугүй
  • Нямжавын Батбаяр – Гэм буруугүй
  • Хүрэлсайханы Баттулга – Гэм буруутай
  • Должидын Батбаяр – Гэм буруугүй
  • Ёндонпэрэнлэйн Доржсумъяа – Гэм буруугүй
  • Бэгзжавын Цэрэндаваа – Гэм буруугүй
  • Цэрэндоржийн Цэвэгмэд – Гэм буруугүй
  • Мөнхтөрийн Цэлмэг – Гэм буруугүй
  • Лацайн Ням-Очир – Гэм буруутай
  • Шүхэртийн Бүтэд – Гэм буруутай
  • Гочоосүрэнгийн Санжмятав – Гэм буруугүй
  • Гэндэнпилийн Батдорж – Гэм буруутай
  • Гонгорын Галсанням – Гэм буруугүй
  • Энхболдын Эрдэнэбилэг – Гэм буруутай
  • Хадбаасангийн Бат-Эрдэнэ – Гэм буруутай
  • Бэрэнбаралын Мөнхтөр – Гэм буруутай
  • Гочоосүрэнгийн Байгалмаа – Гэм буруутай
  • Оргойн Баяр – Гэм буруугүй
  • Пүрэвийн Мягмардорж – Гэм буруутай
  • Цогтжаргалын Ууганбаяр – Гэм буруугүй
  • Ёндонпэрэнлэйн Баатарбилэг – Гэм буруутай
  • Норслойн Сүхболд – Гэм буруутай

Хуулийн этгээдүүдийн тухайд,

  • Хуулийн этгээдийн бүртгэлд 2004 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 232094 дугаартай шийдвэрээр үүсгэн байгуулагдсан, гадаад худалдаа, Монгол Улсын хилээр үржлийн дэгдээхэй, үржпийн өндөг импортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд өөрийн байранд байрлах, 2860597 регистрийн дугаартай, “НВЦ” ХХК-ийг Гэм буруутайд
  • Хуулийн этгээдийн бүртгэлд 2006 оны 6 дугаар сарын 13-ны өдөр үүсгэн байгуулагдаж бүртгэгдсэн, гадаад худалдаа, модон эдлэл, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Жамъянгүний гудамж, 15-407 тоотод байрлах хаягтай, 2036754 регистрийн дугаартай, “Инжир” ХХК-ийг Гэм буруутайд
  • Хуулийн этгээдийн бүртгэлд 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай шийдвэрээр үүсгэн байгуулагдаж бүртгэгдсэн, гадаад, дотоод худалдаа, төмрийн хүдэр нойтон аргаа баяжуулах үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар баг, Их булгийн хөндий гэх газарт байрлах, 4261097 регистрийн дугаартай, “Ганхүдэр орд” ХХК-ийг Гэм буруутайд
  • Хуулийн этгээдийн бүртгэлд 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 386 дугаартай шийдвэрээр үүсгэн байгуулагдсан, 4249305 регистрийн дугаартай, үйл ажиллагааны компьютер засвар, худалдааны зуучлал, гадаад худалдаа, ашигт малтмалын хайгуул эрхлэх чиглэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг 1-208 тоотод байрлах, “Хааны харгуй” ХХК-ийг Гэм буруутайд тооцож, шийдвэрлэлээ.

Ингээд нийт 80 шүүгдэгчээс 48 шүүгдэгчийг нь гэм буруугүй, 32-ыг нь гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн юм. Мөн дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцлоо.

(Бид шууд дамжуулалтыг дэлгэрэнгүй хүргэхээр ажиллаж байна)

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ:

             

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу