Улаанбаатарт хотын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд буюу есдүгээр сард 3 ээлжид шилжих эрсдэлтэй 47 сургууль байгаа ажээ. Дүүргээр нь задалж үзвэл:

-Баянгол дүүрэг 4

-Баянзүрх дүүрэг 16

-Сонгинохайрхан дүүрэг 10

-Сүхбаатар дүүрэг 4

-Хан-Уул дүүрэг 11

-Чингэлтэй дүүрэг 1

-Налайх дүүрэг 1 сургуулийн нийт 16657 сурагч 3 ээлж рүү шилжих тооцоолол гарсан байна.

Дүүрэг бүр асуудлыг шийдвэрлэх өөр өөрийн гарц шийдлийг танилцуулж байгаа боловч төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, хамтран ажиллах байдлаар дэмжлэг үзүүлэх шаардлага тулгарч байгаа аж. Тухайлбал:

-Шинэ барилга өргөтгөл ашиглалтад орох 7

-Түрээсийн байр бэлэн байгаа 11

-Түрээсийн барилга олж байгаа 3

-Түрээсийн барилга хайж байгаа 16

-Ойролцоо байршилд шинэ сургуулийн барилга ашиглалтад орох 3

-Дотоод нөөц бололцоогоо ашиглах, засварлах 6

-Танхим болон цахим сургалтыг хослуулах 1 гэсэн үр дүн гарч буй юм байна.

Э.ЭГШИГЛЭН

 

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу