Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Сайханы саравч” гэдэг газар Туул голд цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу зургадугаар сарын 26-ны 16:45 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж, 17 настай Ч гэх эрэгтэй хүүхдийн цогцсыг “Туул” голын уснаас 17:40 цагт гарган, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид шилжүүлж өгсөн байна.

Мөн тухайн иргэнтэй цуг явж байсан 20 настай Э нь таталт өгч, ухаан алдсан байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, нийслэлийн Түргэн тусламжийн төвийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу