Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридорын чухал зангилаа Ганцмод боомтын захиргаанаас мэдээлснээр, тус боомтоор өдөрт нэвтрэх ачаа эргэлтийн хэмжээ дээд түвшинд хүрч, рекорд тогтоожээ.

Тус боомтоор 2023 он гарснаас хойш нийт 15 сая тонн гаруй ачаа тээвэр нэвтрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 200 гаруй хувиар өсч, бараг дөрвөн сарын өмнө зорилтот түвшинд хүрсэн байна.

Гаалийн бүрдүүлэлтийг илүү ухаалаг, оновчтой болгосон нь үүнд гол нөлөө үзүүлснийг боомтын захиргаанаас онцлов.

Ганц мод боомтоор өнгөрсөн 2022 онд нийт 19 сая гаруй тонн бараа, бүтээгдэхүүн тээвэрлэсэн нь өмнөх оноос хоёр дахин их үзүүлэлт болсон бол өнгөрсөн Пүрэв гарагийн байдлаар тус боомтоор өдөрт нэвтрэх ачаа тээврийн хэмжээ 170 мянган тонн давжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу