ОХУ-д өрнөсөн улс төрийн тогтворгүй байдлын улмаас газрын тосны нийлүүлэлт тасалдаж магадгүй гэсэн болгоомжлол үүсч, ханш нь өсчээ.

Оросын дотоодын бослоготой холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт 4 гаруй хувиар унаад байсан WTI фьючерсийн үнэ Азийн зах зээл дээр 1 хувиар өсч, 70 гаруй ам.долларт хүрсэн бол брент маркийн газрын тосны үнэ 0.95 хувиар нэмэгдсэн байна.

Өнгөрсөн Баасан гаргийн орой “Вагнер” цэргийн хувийн компанийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин “цэргийн эргэлт” хийхийг оролдсон. ОХУ-д байдал түгшүүртэй болж, Пригожинд 20 жилийн хорих ял төлөвлөсний дараа тэрбээр ухралт хийхээ мэдэгдэж, Беларусийн Ерөнхийлөгч Лукашенкогийн тусламжтайгаар асуудал намжсан билээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу