УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2023.06.27/-ийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Үндсэн хуулиар бүх хүн тэгш эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл энэ хуульд малчид нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхөөр бол 50 хувийг нь төр даана гэж тусгажээ. Ингэж иргэдээ ялгаварлаж болохгүй.

Ялангуяа Нийгмийн даатгалын багц хууль гэсэн том хуулиар ийм жишиг тогтоох нь нийгэмд маш буруу үзэл бий болгоно. Зарим малчид ч ийм байр суурьтай байгаа. 

Энгийн жишээ татахад, хүнд нөхцөлд ажилладаг малчдаа төрөөс харж үзэж байна гэвэл яагаад тариаланчдаа бас дэмжиж болохгүй гэж гэдэг асуудал гарч ирнэ. Иргэдээ ингэж ялгаварлаж болохгүй” гэлээ. 

             

Х.Түшиг

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу