Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг https://service.ulaanbaatar.mn/home худалдаа, үйлчилгээ эрхлэх цахим бүртгэлийн системээр 2023 оны зургадугаар сарын 28-ны өдрийн 08:00 цагаас зургадугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргахад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжлийн ажиллагсад бүхий хуулийн этгээд байх шаардлага тавина.
Бүрдүүлэх материалын жагсаалт:
-Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлийн хуудас
-Тогоочийн мэргэжлийн үнэмлэх
-Худалдан борлуулах бараа бүтээгдэхүүний зураг
-Ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сард шинжилгээнд хамрагдсан байх)
Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу