УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2023.06.27/-ийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуулийн төсөлд хэрэв малчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлбөл таван жилийн хугацаанд төр 50 хувийг нь хариуцах талаар тусгасан билээ. Үүнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дараах байр суурийг илэрхийлж байна.

Тэрбээр “Нийгмийн даатгалын шимтгэлийнх нь 50 хувийг төрөөс даах нь малчдад дэмжлэг болохгүй. Харин малчдаа дэмжье гэвэл мал аж ахуйгаа хөгжүүлэх, татварын бодлогоор дэмжих, хөдөө орон нутгийг зорин суурьших залуустаа хөнгөлөлт эдлүүлэх гэх мэт бодлогоор дэмжих хэрэгтэй. Мөн малын гаралтай бүтээгдэхүүнийг нь экспортод гаргах боломжийг бүрдүүлэх шаардлагатай байхад зөвхөн нийгмийн асуудлыг нь шийдэх ёстой гээд ингэж хуульчилж болохгүй. 

Төрөөс даах 50 хувь нь татвар төлөгчдийн мөнгө гэдгийг санах хэрэгтэй. Нэг хэсгийнх нь нийгмийн асуудлыг шийдэхийн тулд нөгөө хэсгээс нь мөнгө аваад төлнө гэдэг бол дэндүү шударга бус үйлдэл.

Малчдаа дэмжих нь бидний зорилго, манай улсын хар хайрцагны бодлого. Гэхдээ ингэж ялгаварлаж дэмжих нь буруу. 

Ногоочдын, Тариаланчдын холбоодоос бидэнд бичиг ирүүлж эхэллээ. Малчдын НДШ-ийн 50 хувийг хөнгөлж байгаа юм бол бидэнд ямар дэмжлэг үзүүлэх юм бэ гэж асууж байна” гэлээ. 

                 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу