О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг ЭХТА-ийн 18.19 зүйлд “Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах”, 18.20 дугаар зүйлд “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр Эрүүийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байна. 

Тэгвэл шалгалтын ажиллагааны хүрээнд яг одоо “Их Бит” ХХК-ийн байрыг битүүмжилж, албаныхан нэгжлэг шалгалтын ажиллагаа явуулж байна. Энэ хэрэгт О.Мөнхжин, Б.Идэр-Од нараас гадна Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг холбогдуулан шалгаж байгаа юм.

Сануулахад, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн хамт Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж ЭХТА-ийн 18.19 зүйлд “Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах”, 18.20 дугаар зүйлд “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах” гэмт хэргийг шинээр тодорхойлсон.