Монгол Улсын эрэгтэй шигшээ баг БНХАУ-д зохион байгуулагдаж буй 21 хүртэлх насны “FIBA 3×3 U21 Nations League Asia-Pacific” тэмцээнд оролцож буй билээ.

Тэд хэсгийн эхний тоглолтоо зургадугаар сарын 23-нд АНУ-ын шигшээ багийн эсрэг хийж, 15:14-ийн харьцаатайгаар ялалт байгуулсан. Өмнө нь тус улсын шигшээг хожиж байгаагүй манай улсын тухайд энэ нь түүхэн амжилт болсон юм.

Монголын тамирчин залуус өнөөдөр (2023.06.27) АНУ-ын багийг дахин хожиж, илүү байгаагаа харууллаа. Тоглолт 16:25 цагт эхэлж, 21:19 харьцаагаар дөнгөж сая өндөрлөв.

Тэд дараагийн тоглолтоо 19:05 цагаас Чилийн шигшээтэй хийх хуваарьтай байна.

               

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу