Сар шинийн бөхийн барилдааны үеэр бөхчүүдээс авсан шинжилгээгээр Улсын арслан Э.Оюунболдоос допинг илэрсэн талаар мэдээлсэн билээ. Мөн өнгөрөгч гуравдугаар сард заалны барилдаан дундуур авсан явцын шинжилгээгээр Улсын харцага Ц.Мөнхбаяр, Аймгийн арслан Б.Өсөхбаяр нараас допинг илэрсэн талаар Үндэсний бөхийн холбооноос мэдэгдсэн. 

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид өчигдөр /2023.06.28/ хуралдаж, дээрх бөхчүүдийн барилдах эрхийг хасахаар шийдвэрлэжээ. 

Тодруулбал, МҮБХ-ны дүрмийн дагуу Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хасжээ. 

Мөн Улсын харцага Ц.Мөнхбаяр болон аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг дөрвөн жилийн хугацаатай хассан байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу