Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтыг хэрхэн хийх талаар Баяр наадам зохион байгуулах салбар хороодоос мэдээлэл өгч байна. Мэдээллийг агуулгаар нь нэгтгэн хүргэе. 

  • Наадмын бэлтгэл ажил 80 орчим хувьтай явж байна. 
  • Баяр наадмын тасалбар, машины зөвшөөрлийг өнгөрсөн жилтэй адил цахимаар худалдаална. 
  • Тасалбарыг долдугаар сарын 1-нээс enaadam.mn хаягаар худалдаалж, эхэлнэ.
  • Өнгөрсөн жил долдугаар сарын 11,12-ны билетийг нэг багц болгоод худалдаалдаг байсан бол энэ жил хоёр өдрийн билетийг тус тусад нь борлуулахаар болжээ. 
  • Үнийн тухайд, нэг өдрийн тасалбар сүүдрэвчтэй – 52,500 төгрөг, сүүдрэвчгүй нь 42,000 төгрөг байх аж. Мөн автомашины зөвшөөрөл 21,000 төгрөгийн үнэтэй байна.
  • Тасалбар захиалдахдаа нэг цагийн дотор төлбөрөө төлнө.
  • Жуулчдад олгох тасалбарын тоог өмнөх жилийнхээс 400 ширхгээр нэмжээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу