Монгол Улсын эрэгтэй шигшээ баг БНХАУ-д зохион байгуулагдаж буй 21 хүртэлх насны “FIBA 3×3 U21 Nations League Asia-Pacific” тэмцээнд оролцож буй билээ.

Өнөөдөр /2023.06.29/ тэмцээний сүүлийн буюу “STOP-6”-ийн тоглолтууд болж байна.

Монголын шигшээ баг өнөөдрийн эхний тоглолтоо 17:50 цагаас АНУ-ын багийн эсрэг хийж, 21:16 онооны харьцаагаар ялалт байгууллаа.

Ийн манай шигшээ баг тус тэмцээнд оролцох хугацаандаа АНУ-ын багийг нийт гурван удаа хожиж байна.

Үргэлжлүүлэн дараагийн тоглолтоо 19:05 цагаас эзэн баг болох БНХАУ-ын шигшээ багийн эсрэг хийнэ.

Сануулахад, Тэмцээний эхний тоглолтоо зургадугаар сарын 23-нд АНУ-ын шигшээ багийн эсрэг хийж, 15:14-ийн харьцаатайгаар ялалт байгуулсан. Өмнө нь тус улсын шигшээг хожиж байгаагүй манай улсын тухайд энэ нь түүхэн амжилт болсон.

Дараа нь зургадугаар сарын 27-нд тус улсын багийг 21:19 харьцаагаар хожсон юм. 

May be an image of 7 people, people playing basketball and text

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу