Яруу найрагч Ц.Хулангийн гэм бурууг шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2023.06.30) болох товтой байсан. Гэвч Ц.Хулангийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хурлыг ирэх долдугаар сарын 20-ныг хүртэл хойшлуулахаар болжээ. 
Сүхбаатар дүүргийн шүүхээс энэ талаар тодруулахад “Ц.Хулангийн өмгөөлөгчийнх нь хүсэлтийн дагуу шүүх хурлыг 20 хоногоор хойшлуулахаар боллоо. Шүүх хурал долдугаар сарын 20-ны 09:00 цагт болно” гэлээ. 
Сануулахад, Ц.Хуланг өнгөрөгч нэгдүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас хойшлуулашгүй ажиллагаа явуулж саатуулсан. Үүнээс хойш тэрбээр ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид 98 дахь хоногтоо хоригдож байна.
Түүнийг Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд зааснаар гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэх хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдээд буй юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу