Парисын ойролцоох Нантерре хотод энэ сарын 27-ны өдөр цагдаа шаардлагыг нь биелүүлээгүй 17 настай хүүгийн аминд хүрсэн нь үймээн самуун дэгдэж, эмх замбараагүй байдал үүсэхэд хүргэсэн билээ. 

Эмх замбараагүй байдлын улмаас баривчлагдсан хүмүүсийн тоо Баасан гаргийн байдлаар 421 болж нэмэгджээ. BFM телевизийн сувгийн мэдээлснээр, баривчлагдагсдаас 242-ыг нь Иль-де-Франс мужаас саатуулсан байна.

Нантеррегийн байдал хурцадмал хэвээр байгаа талаар хэвлэлүүд мэлээлж буй юм. Зургадугаар сарын 29-ний шөнө Францад хэдэн арван цагдаагийн машин, захиргааны байгууллагуудын барилгууд шатаж, боловсролын байгууллагуудын барилгууд ч эвдэрч сүйджээ.

Францын Дотоод хэргийн яамнаас зургадугаар сарын 30-нд шилжих шөнө 40 мянган цагдаа ажиллуулж, үймээн самууныг таслан зогсоосон байна. Тус улсын зарим хотод хуягт машин, нисдэг тэрэгтэй тусгай хүчнийхэн гудамжинд эргүүл хийж эхэлжээ.

НЭМЭЛТ:

Францад баривчлагдсан хүний тоо зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар 650-д хүрч нэмэгдсэн талаар тус улсын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу