УИХ-ын чуулганы өнөөдөр (2023.06.30)-ийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж буй юм.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бейсен “Допингийн шинжилгээг заавал гадаадад хийлгэх ёстой юм уу? Тоног төхөөрөмж аваад, дотооддоо хийх боломж байхгүй юу? Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хаслаа гэж ярьж байна. Энэ үнэхээр батлагдсан уу?

Саяхан Э.Оюунболд надтай таарсан. Өвдөг нь өвддөг учраас эм уудаг юм байна. Тэр эмнээс гарсан байх гэсэн. 

Б.Бат-Өлзий заан байна. 524 бөхийн барилдаанд түрүүлсэн. Түүнд арслан цол олгох уу?” хэмээн асуулаа.  

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “Ковидын жил буюу 2021 онд Үндэсний бөхийн холбооноос 512 бөхийн барилдаан зохион байгуулсан. Энэ барилдаанд барилдсан бөхчүүдэд цол олгохгүй байгааг манай холбооны зүгээс маргаантай гэж үзсэн. Тийм учраас эрх бүхий байгууллагуудад санал хүргүүлээд явж байна” гэлээ. 

Харин Улсын арслан Э.Оюунболдын талаарх асуултад хэн ч хариулсангүй. 

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу