УИХ-ын чуулганы үдээс хойших (2023.06.30) нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Манай улс дипломтой ажилгүйчүүд үйлдвэрлэдэг дээд боловсролын тогтолцоотой болчихсон. Азийн хөгжлийн банкны гаргасан судалгаагаар, Монгол Улсын дээд боловсролын тогтолцоо нь өөрөө ядуурлыг өдөөж байна гэсэн дүгнэлт гаргасан. Өнөөдөр их, дээд сургууль төгссөн гурван хүний нэг нь л ажлын байртай болж байна. 

Үүнийг арилгахын тулд боловсролын чанарын баталгаажуулалтын тогтолцоонд шинэчлэл хийх ёстой. Тиймээс цаашдаа дотоод чанарын баталгаажуулалт, хөндлөнгийн үнэлгээ, магадлан итгэмжлэл гэсэн гурван хэлбэрээр чанарын баталгаажуулалтаа хийхээр төлөвлөж байна. 

Одоогийн байгаа магадлан итгэмжлэлийн төв нь их марзан юм билээ. Бүх хөтөлбөр сайн дураараа магадлан итгэмжлэгддэг. Энэ байгууллага магадлан итгэмжлэл хийлгэж байгаа сургуулиас мөнгө авдаг. “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэдэг шиг ийм тогтолцоотой явж байна” гэлээ.  

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу