Тээврийн цагдаагийн албанаас  зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ онд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2023” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж, энэхүү төлөвлөгөөний хүрээнд  “Нэг зам-Нэг соёл” аяныг өнөөдөр (2023.06.30) улс орон даяар нэгэн зэрэг эхлүүллээ.

Иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд оролцох буруу дадал, хандлагыг сайжруулах зорилгоор 2019 оноос эхлэн яараад яахав дээ”, “Ирээдүйгээ хамгаалъя”, “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” зэрэг ухуулга, нөлөөллийн аян, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж ирснээр тухайн хугацаанд бүртгэгдсэн зам тээврийн ослын тоо 8.1 ээс 50.8 хүртэл хувиар буурсан үзүүлэлт байдаг.

Тэгвэл энэхүү аяны арга хэмжээ

г энэ оны долоодугаар сарын 3-ны өдрөөс наймдугаар сарын 18-ны өдрийг дуусталх хугацаанд холбогдох хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо дэмжлэгтэйгээр зохион байгуулах юм.

Мөн замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулах бөгөөд “Хурд хэтрүүлэх”, “Хамгаалах бүс”, “Гэрэлтүүлэх хэрэгсэл ашиглах”, “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” зөрчилд тавих хяналтыг нэмэгдүүлж, зохих хариуцлагыг хүлээлгэх, энэ төрлийн зөрчлийг гаргуулахгүй байхад илүү анхаарах болно гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн юм.

Аяны нэрд соёл гэсэн үг орсон бөгөөд энэ үгийн цаана хөдөлгөөнд оролцогч бүрийн үүрэг, хариуцлага, ухамсарт үйл ажиллагаа замын хөдөлгөөний дүрмийг мөрдөх гэсэн агуулга багтаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу