Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжийн Баярт “Central” телевизээс шинэ нэвтрүүлэг хөтлөх санал тавьжээ. Тэрбээр энэ талаараа твиттер хуудастаа “Эл ТВ-ийн шинэ нэвтрүүлэг хөтлөх санал надад тавив. Ярилцлага байх аж. “Хэнтэй, юу ярихаа өөрөө мэд. Улс төрийн хүрээний НЭ, ЦЭ, ХБ, ПО, НБ зэрэг хүмүүстэй дуртай сэдвээрээ ярилц. Гэхдээ дан улстөрчид байх нь ямар бол. Урлаг, спорт, боловсрол гээд аль ч салбарын хүн байж болно” гэв. Яах вэ?” хэмээн жиргэж, жиргээч нөхдөөсөө асуужээ.

Жиргээчид “Гоё л санаа байна”, “Хөтөл, хөтөл”, “Монголын улстөрийн нэгэн үеийн түүхээс хожим баримт болж үлдэх талдаа ач холбогдолтой байх”, “Тэгээч нээрээ, та гоё яриулж, ярилцаж чадах байх. Гэхдээ өөрөө бага ярих хэрэгтэй”, “Ай даа, үзэхгүй байхын аргагүй биз ээ. Таны хариулт бас л аагтай шүү. Асуулт нь мөн адил байх гэж бодож байна”, “Тэгээч Та, улс төр илүүтэй яриад, улс төр муухай гэсэн ойлголтыг өөрчлөхөд хувь нэмэр оруулаад өгвөл уул нь сайн л байна санж” гэхчилэн хариу жиргэсэн байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу