Башкирт зөгийнүүд ах, хоёр руу дайрч, 465 удаа хатгасан тохиолдол гарсан талаар “Стерлитамак” хүүхдийн эмнэлгээс “ВКонтакте” нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдээлсэн байна.

Эл хэрэг Ишимбай дүүргийн Ахмерово тосгонд болжээ. Ах, дүү хоёр харгалзах хүнгүйгээр хоёулханаа ойн цоорхой руу орсон байна. Гэнэт зөгийнүүд дайрч, хүүхдүүд олон удаа хатгуулжээ.

Найман настай дүү нь зугтаж амжсан бөгөөд ахыгаа ойд үлдэж, гарч чадахгүй байгаа талаар хэл дуулгаснаар хөвгүүдийн аав, авга ах хоёр ирж, зөгийнүүдийг тарааж, хүүг аварсан байна.

Хэвлэлд “Хөвгүүдийг тосгоны Эрүүл мэндийн төвд хүргэж, анхны тусламж үзүүлсний дараа түргэн тусламжаар Стерлитамак хотын Хүүхдийн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хүргэсэн. Эрчимт эмчилгээний явцад ах, дүү хоёрын гар, хөл, нүүр, чих, хуйх зэрэг биеийн ил хэсгээс нийт 465 орчим хатгуур авсан” гэж бичжээ.

Мөн туршлагатай эмч Григорий Максимович Саарянын мэргэжлийн ур чадварын ачаар хүүхдүүдийг аварсныг тэмдэглэсэн байна.

“Стерлитамак” хүүхдийн эмнэлгийнхэн “Хүүхдүүд эмч нарын хяналтад, биеийн байдал нь сайжирч, аюул ард үлдсэн. Эмчилгээ үргэлжилж байна” гэж мэдээлжээ. Башкирийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, зөгийд хатгуулсан хүүхдүүд хэдийнэ эмнэлгээс гарсан бөгөөд биеийн байдал нь тогтвортой, хаван нь буурсан байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу