Францын зүүн өмнөд хэсэгт орших Гренобль хотын шүүх олон нийтийн үймээн самуунд оролцсон хэргээр гурван хүнд 3-4 сарын хорих ял оноожээ. Энэ талаар өнгөрсөн Ням гарагт “France Info” радио мэдээлэв.

Тус мэдээлэлд дурдсанаар, тэднийг үймээн самууны үеэр хулгайн гэмт хэрэг үйлдэхийг завдсан хэрэгт буруутган шийтгэжээ. Радио станцын мэдээлснээр, Гренобль хотод 30 орчим хүнийг үймээн самууны хэрэгт буруутган шалгаж, шүүхээр гэм буруутай эсэхийг нь тогтоох бөгөөд дийлэнх нь Бямба гарагийн орой дээрмийн хэргээр саатуулагдсан байна.

Францын Сангийн яамнаас мэдээлснээр, тус улсад болсон үймээн самууны үеэр дор хаяж 10 худалдааны төв, 200 гаруй супермаркет, 250 тамхины дэлгүүр, хувцас, спортын барааны олон дэлгүүр халдлагад өртөн, эвдэрч сүйдэж, тоногдсон байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу