“Монголын либерал нам”-ын дарга Э.Оргилоос намын нэрээ “Ардчилсан монгол ялна нам” болгон өөрчлүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан билээ. 

Тэгвэл түүний эл хүсэлтийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн өнөөдрийн (2023.07.03) хуралдаанаар хэлэлцэж, бүртгэхээс татгалзжээ. 

Энэ талаар дээд шүүхээс “Монголын либерал нам (МЛН)-ын дарга Э.Оргилын ирүүлсэн “… тус нам нь 2023 оны өдрийн 4 дүгээр сарын 23-ны өдрийн намын ээлжит 8 дугаар Их хурлаар оноосон нэрээ “Ардчилсан монгол ялна нам” болгон өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” өргөдлийг хэлэлцээд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, өргөдөл, түүнд хавсаргасан баримтыг буцаахаар шийдвэрлэв” хэмээн мэдэгдлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу