Оросын хувийн зэвсэгт хүчний “Вагнер” группийн бослого хийх оролдлогын улмаас Ростов-на-Дону хотын зам тээврийн салбарт 92.5 сая рублийн хохирол учирчээ. Энэ тухай Даваа гаригт тус хотын захиргаанаас мэдээлсэн байна.

Тус мэдээлэлд “Урьдчилсан тооцоогоор, зам тээврийн салбарт учирсан хохирлын хэмжээ 28,8 сая рубль болоод байна. Мөн нийтийн зориулалтын таван техник эвдэрсэн. Үүнийг сэргээн засварлахад эхний ээлжид 63,7 сая рубль шаардлагатай” гэж дурджээ.

Ростов-на-Дону хотын захиргааны дарга Алексей Логвиненкогийн хэлснээр, зургадугаар сарын 24-нд болсон хэргийн дараа 12 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий замын зорчих хэсэгт эвдрэл гэмтэл учирсан байна. Мөн явган хүний ​​210 кв.м зам, трамвайн зам эвдэрчээ. Сэргээн босголтын ажилд шаардлагатай зардлын эцсийн дүн засварын ажил дууссаны дараа тодорхой болох аж.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу