Ардчилсан хувьсгал ялсан 1990 оны цагаан морин жилээс хойш миний төрсөн нутагт анх удаа Ардчилсан нам багийн даргын сонгуульд ялалт байгуулж, түүхэн амжилт тогтоов. 30 жилийн дараа багийн дарга буюу тосгоны захирагчаа нутгийн иргэд Ардчилсан намаас нэр дэвшигчээр тавьсан нь тус намын анхан шатны байгууллагын хувьд маш том ялалт байв шүү. Тэр нь 2020 оны намрын орон нутгийн сонгууль л даа. Ардын намаасаа залхсандаа юм уу, Ардчилсан намаас нэр дэвшсэн хүн нь таалагдсан юм уу, бүү мэд ч энэ удаа манай нутгийнхан сонголтоо ингэж өөрчилсөн.

Миний төрсөн нутаг бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгон. Олны мэдэхээр Зүүнхараагийн Сангийн аж ахуй юм. Удахгүй Монголын ууган Сангийн аж ахуй үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойгоо энэ сарын 28-наас 30-ны өдрүүдэд тэмдэглэхээр дээр дооргүй л шоволзож байна. Ой тэмдэглэх бүтээн байгуулалт хийх, хандив мөнгө цуглуулахаас эхлээд бишгүйдээ л их ажилтай байгаа харагдсан.

Сангийн аж ахуйн түүхт 100 жилийн ой Ардчилсан намаас сонгогдсон даргатай байх үед тохиож байгаа нь энэ л дээ. Ардчилсан намаас анх удаа сонгогдсон гээд байгаа багийн дарга, Хэрх тосгоны захирагчийг Д.Дүүрэнбаатар гэдэг. Учиргүй их улстөржилт дундаас бус амьдрал дундаас гарч ирсэн Багийн дарга л гэж боддог юм.

Манай нутагт ногоо тарьдаггүй айл гэж байхгүй. Дүүрээ дарга удам дамжсан ногоочин. Олон хэл ус, гадаадын сургууль соёл төгссөн барьсан гэж дуулаагүй. Дотооддоо харин сургууль соёлын мөр хөөсөн хүн.

Тэр дундаа амьдралын их сургуулийг түүртэлгүй туулж өнгөрүүлсэн гэдгийг нь доторлохгүй ч гадарлана. Ямартай ч амьдрал дундаас урган гарсан дарга гэдгийг нь мэдэх хүний хувьд ойн арга хэмжээнд чадахаараа дэм болж оролцоно гэсэн шүү юм бодож явлаа.

Хандив өргөсөн иргэдээ ил тод нээлттэй зарлаж, талархал илэрхийлж байгааг нь хараад, хүний сэтгэлийг ингэж урамшуулж, ил тод байгаа нь зөв дөө гэсэн шүү юм бодон харж байв.

Ард түмнийхээ амьдрал дундаас торойсон дарга Ардын намынхныхаа ямар тахилыг буруу өргөсөн юм бүү мэд. Өчигдөр ажлаасаа “хусагдчихаж”. 500 гаруй өрхтэй, 3000 орчим хүнтэй багийн даргыг ард түмэн нь сонгосон атал шууд буулгачихсан байна.

Сум, аймагтаа ялалт байгуулсан ах намын удирдлагууддаа таалагдаагүй юм биз дээ. Нутгийн эгч нар “Ажил хийдэг багийн даргаа солиод…” гээд л цахимаар нэг шуугиан. Алга дарам хонхортоо Ардын нам, Ардчилсан нам болж, талцаж солиорч байхаар өмнөх ажилдаа л анхаарлаа хандуулж суумаар юм. Ямартай ч ажлаас чөлөөлөх тушаалыг нь гаргачихсан байна.

100 жилийнхээ ойгоор Ардын намын даргатай байна гээд арай ч ажлаас нь “хусна” гэж баймааргүй юм. Ямар шалтгаанаар ах намынхандаа нидрүүлж суугааг нь мэдэх юм алга.

Буйдхан жижиг тосгоноо хөгжүүлж, ажил хийж чадаж байгаа хүн байвал ах нам байна уу, Ардчилсан нам байна уу, үнэндээ тийм ч сонирхолтой сэдэв биш. Иргэдийн амьдралын чанарыг өөрчил энэ тэр гэж сүржигнээд яахав. Иргэддээ нэмэртэй л дарга байвал болоо. Хэрх тосгон маань л хөгжлийн унаанаас хоцролгүй явж байвал хэний хүүхэд дарга байх нь бүр ч падгүй гэж боддог юм.

Сүүлд уулзахад Д.Дүүрэнбаатар дарга энгэр заам задгай, өмссөн малгай нь хэлтгийдүүхэн тавьчихсан явж таараад “Багаа камержуулмаар байна. Тооцоо юм гарчихсан. Камертай болчихвол гэмт хэрэг буурах гээд байна. Манайх чинь төв зам дагуу болохоор боловсон 00-той болмоор байна. Ах нь зургийг нь хийлгэчихсэн” гээд баахан ажил ярьж, баахан зураг үзүүлсэн. Хэрхэд болсон автомашины бартаат замын уралдааныг үзэж байхдаа УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяртай уулзаж сургууль, соёлын чиглэлээр хамтарч ажиллах талаар ярьж байсан юм. 

“100 жилээ угтаж, Холбоо толгойгоо ингэж тохижуулна. Хөөрхий манай сургуулийг төгсөж байгаа тэр хичээл номондоо маш сайн. Энэ хүүхдийн сургалтын төлбөрийн асуудлыг дөрвөн жилээр нь шийдчихвэл энэ Мандалд биш Монголд хэрэгтэй толгой байгаа юм шүү. Нутгаа хөгүүлэхийн тулд, жаахан юм хийчихье гээд ах нь улстөржихгүй байгаа шүү. Ёстой улстөржилт шиг хэрэггүй зүйл алга” гээд л ярьсаар нар хэвийлгэн, би ч Улаанбаатарыг зорьж, Багийн дарга Дүүрээ сэтгэлийн мухарт байгаа бүхнээ дэлгээд авлаа даа гэсэн шиг гэрийнхээ үүдэнд дүүрэн үлдсэн сэн.

Нутгийн иргэд “Дүүрээ захиргаа хүртэл засмал замтай болгочихсон. Дүүрээ төв зам дагуу ёстой гоё гэрэлтэй болгочихлоо. Дүүрээ стадионыг ийм болгож өгсөн хараарай” гээд Дүүрээгүй юм үлдээгүй юм шиг л олны салхи Дүүрээ, Дүүрээ л гээд байсан.

Маш олон ажлын талаар ярьж байсан ч тоймтой томхон гурав нь сэтгэлд үлдэж. Албан тушаал нь Багийн дарга Д.Дүүрэнбаатар хэдий ч нутгийнхан даргархаж, цэрэгрхээд байлгүй “Дүүрээ, Дүүрээ” л гээд байх. Тэр жил Ховдын Зэрэгт очиход тус сумынхан “Элбэгээ, Элбэгээ. Элбэгээ дотуур байранд тийм пацаан байсан. Элбэгээгийн гэрээс ирсэн боорцгийг бид авдраас нь аваад идчихдэг байсан” л гээд байхаар нь ямар ч дарга нутагтаа бол дарга биш багын тэр пацаанаараа байдаг юм байна гэж бодсон юм. Дүүрэнбаатар дарга ч ялгаагүй нутгийнхандаа зүгээр л нэг Дүүрээ. Зэрэгийнхэн Элбэгээ гэдэг шиг. Гэхдээ амьдралд ойр, иргэдийнхээ жаргал, зовлон дунд хамтдаа буцалж явдаг гээд нутгийнхан жигтэйхэн сайн. Тэр ч өөрийгөө Багийн дарга энэ тэр гэж сүржигнээд яваагүй байх.

Дээгүүрээ улс төржиж, улс гэр үймүүлдэг бол дунд, доод шатандаа Багийн даргыг хүртэл улстөржүүлэн хольж, сольж, ард түмнийхээ сонголтыг Ардын нам нь нулимсан иймэрхүү байдал ирэх жилийн сонгуулиас өмнө улам л идэвхжих янзтай шүү.

Багийн улс төр гэж юу ч байхав. Багийнхаа төлөө зүрх, сэтгэлээ зориулаад ажилладаг элэгтэй нэгэн л гэж бий. Элэгтэй хүмүүсээ ийм байдлаар элдэвлээд байвал 200 жилийнхээ ойгоор ч ийм л нүцгэн дур зурагтай байх нь гарцаагүй юм. АН, МАН гэж талцаж байхаар ахуй орчноо л сайхан болгомоорсон доо гэж бодогдох. 

1990 оны цагаан морин жилээс хойш анх удаа Ардчилсан намаас ялалт байгуулсан Багийн даргаа МАН-ынхан нь илүү үзэж байгаа нь үнэндээ нутгийн иргэдэд чинь таалагдаж байгаа юу гэдгийг иргэдээсээ нэг асуучих. Юм хийж бүтээе гэсэн дүүрэн сэтгэлтэй Багийн даргаа МАН-ынхан нь дүүгүүрдсэн ийм нэгэн явдал өчигдөр манай багт болоод өнгөрчээ.

Э.ЭНХБОЛД

13 САНАЛ

  1. Tiinshdee Yasan ch idej uuj Hanaj tsadahaa baitsan humuus we Yasan gj yum hiij bgaa negenee ingedeg bnaaa Mongol ardin namihaan

  2. Маш зөв өнцгөөс харж нэлээн үнэнд ойрхон бичжээ энийг хэрхийн иргэд нь уншдаг болоосой.

  3. Ажил хийж байгаа хүнээ зүгээр хийлгэхгүй халж солих юм. Одоо наанаа сөнөцгөө.

  4. Лалрууд 100н жилийн ойг нь нээж үг хэлүүлэхгүй гэж энэ, үнэн богино жунгаа бодлууд б аа хөөрхий, мөнхийн зүйл гэж үгүй, хариугаа триблдэж авна гэдгийг Ванга шг зөгнөе

  5. 100 жил болоход ардын намын хүн хэрэгтэй юу бас яасан ханаж цаддаггүй хулгайчууд гэхээрээ баг дээр хүртэл суудал булаацалдаж байдаг юм бэ хүнийг зүгээр ажлын нь хийлгээч новшнууд юм аа

  6. Дүүрээ ах их энгийн хүн ш дээ ард иргэдтэйгээ ойр юм шиг санагдсан. Одоо нам биш хийдэг сэтгэлтэй хүн л нутагтаа хэрэгтэй миний хувьд дүүрээ ахыг дэмждэг. Амжилт тосгоноо сум болгоорой амжилт таньд

  7. Тэр гэрэл гэнээ камержуулалт энэ тэр чинь 100 жилийн хандиваар хийгдэж байгаа ойн комиссын бүтээлч үйл ажиллагаа байх шүү. Ялгаж салгаж харах хэрэгтэй. Дүүрээ гуай өөрөө яг юуг санаачилсан юм бол хийгдэж буй бүх ажлууд Дүүрээ даргагүй угаасаа төлөвлөгдсөн байсан ажил байх аа да

  8. Яасан их намчирхдаг гөлөг вэ тэр Дашзэвэг өөрөө юу хийж бүтээсэн юм бэ. Ичээсээ сум орон нутагтаа нүүр хийх газаргүй болтол чинь но булхайг чинь илчилнээ хараарай. Шаалцдаг хүүхэнийг чинь хүртэл дэлгэнээ.

  9. Ард түмний сонголтын эсрэг гаргасан МАНын шийдвэр өөрсөндөө дээрээ ард түмний хилэгнэлийг дуудаж байна даа.Мэдлэг чадваргүй дуракууд тэнэг шийдвэр гаргах юм даа.МАНын хулгайчид ханаж цадах биш.Хандивын хэдэн төгрөг шуналыг нь хөдөлгөж гэж би хувьдаа хардаж байна.

  10. Kkkk eleg avakh yumaa MAN-garuudiin sheesnuud hogjikh zamiin sadaanuud,er yankhanuud nutag usiig mini delkhiin shivshig bolgoson novshnuud zailj daldaraasai..Ter tushaalaa butsaad avaad nutagiin irgediin songoltiig hundleerei novshnuudaa

  11. За даа нутгийн дарга нар ч суудал хазгай хараа дээгүүр хүнийг олж харахаа больсон юм билээ уг нь нутаг сэтгэлээ бодоод хэдэн юм нэмэрлэе гэсэн тоох үгүй юм билээ түүгээр ч дутахгүй нь үнэн

  12. Ardiin namiin golognvvd bolimoor yumaa neerei gants yum hiij baigaa ahiig min buulagchij baigaa yumuu nutgiin irged odoo tegvvl shuud esergvvtsel zarlah heregtei shdee muu golognvvded

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу