УИХ-ын чуулган (2023.07.03)-ы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ерөнхий боловсролын 47 сургуулийн анги танхимын хүрэлцээгүй байдлын талаар хөндөж, дараах асуудлыг Боловсролын сайдаас тодруулсан юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Улсын хэмжээнд 33 мянга гаруй хүүхэд 3 ээлжээр хичээллэж байна. Энэ нь хүүхдийн идэвхтэй суралцах биологийн цагт огтоос нийцэхгүй. Тиймээс сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг байсан явдлыг халж чадсан шигээ дээрх асуудлыг мөн даруй шийдэх шаардлагатай байна. Нэг ангид олноороо суудаг, гурван ээлжээр хичээллэдэг байдлыг халж байгаа гэж байна. Энэ яг бодитой юу? Намар хичээлийн жил эхлэхэд энэ байдал бүрэн арилсан байх уу?” гэж асуув.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан:

урван ээлжээр хичээллэх асуудал ганцхан Боловсролын яамны асуудал гэхээс илүү хоттой уялдаж ажиллах шаардлага үүссэн. Уг гурван ээлжээр хичээллэдэг сургуулиуд дээр онцгойлон анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Цаашид нэг ангид 45-аас дээш сурагч бүртгэж, бүлэг бүрдүүлэхийг хориглох нь зүйтэй гэж үзэж байна.

Энэ жилийн эхний шийдэл түрээсийн байрууд хайж байна. Гэхдээ сургуулийн зориулалттай болгож засаж тохижуулаад хичээллэхээр төлөвлөж байна. Бусдаар бол зориулалтын бус байранд хичээл сургалт явуулахгүй.

Мөн банкнуудын, нийгмийн даатгалын эрсдэлийн санд орох гэж байгаа барилгуудын жагсаалтыг судалж байна. Ачаалал үүссэн дүүрэгт нөхцөл хангасан барилга байвал засаж тохижуулаад, хичээллэх боломжийг судалж байгаа гэсэн үг” хэмээн хариуллаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу