Монгол Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаан ирэх бямба гарагийн 12 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдаан нь сар шинийн баярын өмнөх хамгийн том сорилго барилдаан гэдгээрээ онцлогтой бөгөөд Харцага цолтнууддаа хүндэтгэл үзүүлэхээр улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох юм.

Монгол Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх  бөхийн барилдаанд хамгийн анх 2006 онд улсын харцага Г.Элбэг түрүүлж байв. Харин 2020 онд өнөөгийн залуу аварга О.Хангай улсын харцага цолтой байхдаа түрүүлж байсан.