Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргажээ. Үүнээс ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн ХОМ-ийг НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан 2019 оныхтой нь харьцуулан хүргэж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН

  • Нийт орлого 421 сая 968 мянган төгрөг гэж мэдүүлжээ. Харин 2019 онд 71,1 сая төгрөгийн орлоготой байсан аж. Тэгэхээр түүний орлого гурван жилийн хугацаанд 350 сая төгрөгөөр өссөн байна.
  • Гэр бүлийн гишүүдийн нийт орлого 14 сая 707 мянган төгрөг гэжээ. Харин 2019 онд 22 сая төгрөгийн орлоготой байсан. Үүнээс харахад гэр бүлийн орлого нь 7 сая гаруй төгрөгөөр буурчээ.
  • 11 тэрбум 393 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван авто зогсоол, нэг ферм, нэг үйлдвэрийн байр, хоёр үйлчилгээний зориулалттай байр, нэг хашаа байшин, хоёр нийтийн орон сууцтай гэжээ. 2019 онд тэрбээр 11 тэрбум 98 саяын үл хөдлөхтэй гэж мэдүүлж байсан аж. Улмаар нэг зогсоол, нэг хашаа байшин нэмж мэдүүлсэн байна.
  • 120 сая төгрөгийн үнэ бүхий Mercedes Benz S400 маркийн автомашинтай. 2019 онд Nissan,Patrol маркийн автомашинтай байсан бол 2022 онд сольжээ. 
  • 973 толгой малтай. Тодруулбал, Хонь-817, Адуу-96, Үхэр-60 гэж мэдүүлжээ. Үүнийгээ 1,1 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна. Харин 2019 онд 1,682 толгой малтай байсан аж.
  • 2019 онд 10 сая төгрөгөөр үнэлэгдэх газар эзэмшиж байжээ. Энэ нь 2022 онд хэвээрээ байна.
  • 2019 онд 200 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй байсан бол 2022 онд 30 саяар нэмэгдэж, 230 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ. 
  • 2019 онд 174 сая 437 мянган төгрөгийн хадгаламжтай, 472 сая төгрөгийн авлагатай байсан бол 2022 онд 165 сая 288 мянган төгрөгийн хадгаламжтай, 519 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн байна. 
  • Соёмбо принтинг ХХК-ийн 30 хувь, Голомт банк ХК-ийн 0.003 хувь, Севен три студи ХХК-ийг 100 хувь эзэмшдэг аж.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу