Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргажээ. Үүнээс УИХ-ын гишүүдийн ХОМ-ыг 2021 оныхтой харьцуулан хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ

  • Нийт орлого – 48 сая 252 мянган төгрөг (2021 онд 34 сая 772 мянга гэж мэдүүлж байжээ. Тэгэхээр 13 сая төгрөгөөр өссөн байна)
  • Гэр бүлийн гишүүдийн нийт орлого – 1,1 тэрбум төгрөг (2021 онд 67 сая 296 мянган төгрөг гэж мэдүүлж байжээ. Тэгэхээр нэг тэрбум төгрөгөөр өссөн байна)
  • 2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 1 амины орон сууцтай. (2021 онд 1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 1 амины орон сууцтай гэж мэдүүлж байв)
  • 170 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus, 570- 1, туулах чадвар өндөртэй жийп 1. (2021 оны дүн хэвээрээ)
  • 72 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй. (2021 оны дүн хэвээрээ)
  • Хадгаламждаа 8,3 тэрбум төгрөгтэй. (2021 онд 6,9 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлж байжээ. Тэгэхээр 1,4 тэрбум төгрөгөөр өссөн байна)
  • 4,9 тэрбум төгрөгийн авлагатай. (2021 нд 2 тэрбум төгрөгийн авлагатай гэж мэдүүлж байжээ. Тэгэхээр 2,9 тэрбум төгрөгөөр өссөн байна)
  • 2,2 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй.
  • Өлзийт Төв ХХК-ийн 30 хувь, М-Си-Эс Монголиа ХХК -ийн 3.014 хувь, Тандер Болт ХХК-ийг 100 хувь эзэмшдэг.

Үүнээс харахад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын өөрийнх нь орлого 13 саяар, гэр бүлийн гишүүдийн орлого нэг тэрбумаар, амины орон сууцынх нь үнэ 1 тэрбумаар, хадгаламж нь 1,4 тэрбумаар, авлагын дүн нь 2,9 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгджээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу