Цагдаагийн байгууллагаас Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Москва” их дэлгүүрийн хажууд 2023 оны зургадугаар сарын 27-ны өдөр “Машин ачилтын компанийн хүн хутга гаргаад, нэг залуу руу дайраад байна” гэх гомдол, мэдээлэл ирсний дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс долдугаар сарын 4-ний өдөр дээрх зөрчлийн холбогдогч Ц-д 14 хоног баривчлах, 30 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэвэр гаргаж шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу