Францын Парис хотноо Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын чуулга уулзалт болж, 200 гаруй орны төлөөлөгч, олон улсын байгууллагын ажиглагчид оролцжээ.

ФАТФ-аас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх (МУТС, ҮОХЗДС)-тэй тэмцэх тогтолцоо хангалтгүй улсуудын жагсаалт буюу “хар”, “саарал” жагсаалт гаргадаг. Энэхүү жагсаалтыг улс орнууд өөрийн мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд цаг тухай бүрт нь хүргүүлж, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг зөвлөдөг билээ.

Энэ удаагийн чуулга уулзалтаар улс орнуудын “хар”, “саарал” жагсаалтыг шинэчилсэн байна.

Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалтын нийт мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн үйл ажиллагаанд үүсэж болох аливаа эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах үүднээс МУТС, ҮОХЗДС-тэй тэмцэх тогтолцоо хангалтгүй улсуудын шинэчлэгдсэн жагсаалтыг хүргүүлэв. Улмаар харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаандаа энэхүү жагсаалтыг ашиглаж, өөрийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдлөг болгож хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу