НЭМЭЛТ: 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн шүүх хурал болж, түр завсарлаад байна.

Шүүх хуралд тэрбээр цахимаар оролцож буй бол УИХ-ын гишүүн Ганбат, С.Ганбаатар нар ажиглагчаар оролцож байгаа аж.

Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр давж заалдана

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд иргэн Д.Мөнх-Эрдэнийг гэм буруутайд тооцож, нээлттэй хорих ангид гурван жил 10 сар хорих ялаар шийтгэсэн билээ.

Мөн улсад 112 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, үүнээс 82 сая төгрөгийг гаргуулан авах, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 10 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгох, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасах шийтгэл оногдуулсан.

Тэрбээр уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдахаар болсон юм. Түүний давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2023.07.05/  болно.

Эргэн сануулахад, Д.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн:

22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан,

22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бүлэглэж хахууль өгөх,

23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял оноосон байдаг.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу