Улаанбаатар хотод долдугаар сарын 3-наас эхлэн орсон борооны улмаас Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хэд хэдэн хэсэг үерт автаад байна. 

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж буй билээ. Одоогийн байдлаар Нийслэлийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид 500 гаруй иргэнийг аварч, 300 гаруй автомашиныг үерээс татан гаргажээ.

Энэ талаар НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням “Өнгөрсөн шөнийн 01 цагаас эхлээд Улаанбаатар хотод үерийн нөхцөл үүссэн. Үүнтэй холбогдуулан наадмын талбайн хойд хэсгийн Соёмботой хөшөөний хойд замыг сэтэлж, урсацыг нэмэгдүүлсэн. Гэвч 04 цагаас эхлэн Сэлбэ голын ус үерийн далангаас хальсан.

Улмаар онцгой байдлын байгууллагаас голын ойролцоох хорооллуудын оршин суугчдад анхаарал, сэрэмжлүүлэг өгч, автомашиныг нь гаргасан. Аврах ажиллагаа үргэлжилж байна. Одоогийн байдлаар 500 гаруй иргэнийг аварч, 300 гаруй автомашиныг үерээс татан гаргаад байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу