Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин нэмэгдэж, үерийн далан сэтрэх, голын дагуух айл өрх усанд автах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул холбогдох байгууллагууд газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Гол дагасан орон сууцны хорооллуудын нөхцөл байдал нэлээн хүндэрчээ. Тухайлбал, Сэлбэ, Дунд гол үерлэн орон сууцны хороолол, зам усанд автсан. Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Буянгийн замд далан сэтэрч орон сууц, зам руу ус орсон байна. Мэргэжлийн байгууллага, албаныхан нөхцөл байдал хүндэрсэн эдгээр байршил дээр ажиллаж далан босгох, ус боох арга хэмжээ авч ажиллаж байна.

Мөн энэ сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Наадмын зам буюу Соёмботой хөшөөний арын замд үер буусан. Гудамж, зам руу орж ирсэн усны урсацыг хаахын тулд зам сэтэлсэн ч усны түвшин нэмэгдсээр байгаа аж.

Гэрэл зургийг Ч.ДАШДОРЖ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу