“Содном гуайн миймдэлт” фэйсбүүк хуудаст Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зургийг дээрх байдлаар эвлүүлж, нийтэлжээ. Гэтэл үүнийг хүний нэр төр, алдар хүндэд халдсан хэмээн Ерөнхийлөгчийн тамгын газраас гомдол гаргасан байна.

Энэ талаар уг фэйсбүүк хуудсын админ болох М.Содномдаржаа “ЦЕГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс залгаж, “Ямар зорилгоор Еөкөөр мийм хийсэн бэ, байгаа газраас чинь очоод барьж чадна шүү” гэж сүрдүүлж байна. Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгүй болсон юм уу. Тоталитар дэглэмтэй улсад амьдарч байгаа юм байлгүй дээ” хэмээн цахим хуудастаа нийтэлсэн юм.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс энэ талаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлд мөрдөгч гэмт хэргийн шинжийг өөрөө шууд илрүүлсэн тохиолдолд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах талаар заасан. Иймээс Эрүүгийн цагдаагийн албанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргийн дагуу иргэн Б нарын олон нийтийн цахим сүлжээнд нийтэлсэн мэдээллийн агуулга хүний нэр төр, алдар хүндэд халдсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр гомдол, мэдээллийн бүртгэлд аван хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна” гэж мэдээлэв.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд:  Худал мэдээлэл тараах
1. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу