“Нүүрсний” гэх хэргээр шалгагдаж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ энэ сарын 8-ны өдөр дуусна. Үүнтэй холбогдуулан прокуророос түүнийг үргэлжүүлэн хорих саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Шүүх уг саналыг хэзээ хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал асан Б.Ганхуягийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Б.Нарантуяа болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн С.Энхтүвшин, С.Энхтөр, Д нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татаад буй юм.

А.САЙХАНБАЯР

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу