Хятадын баруун өмнөд хэсгийн Чунчин хотод хүчтэй аадар бороо орсны улмаас 15 хүн нас барж, дөрвөн хүн сураггүй алга болсон талаар Хятадын төв телевиз орон нутгийн эрх баригчдын мэдээллээс иш татан мэдээлжээ. Тус телевизийн мэдээлснээр, долдугаар сарын 3-наас 4-ний хооронд Ваньжоу орчимд хүчтэй аадар бороо орсон байна.

Долдугаар сарын 5-ны өглөөний 10.00 цагийн байдлаар, тус мужийн 36 суурин, түүнчлэн 37226 хүн хүчтэй аадар бороонд нэрвэгджээ. Иймд нийт 11.5 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатайгаас 779-ийг нь нүүлгэн шилжүүлсэн байна.

Мөн хөрш зэргэлдээх Сычуань мужийн 460,000 гаруй оршин суугч аадар бороонд нэрвэгдээд байгаа ч одоогоор хүний ​​амь эрсдээгүй талаар тус мужийн эрх баригчид мэдээлжээ. Сычуаниас 85,000 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн гэж төрийн мэдлийн CCTV Мягмар гарагт мэдээлэв.

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр, аврах, эрэн хайх ажиллагаанд оролцохоор онцгой байдлын 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багийг тус бүс нутаг руу илгээсэн байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу