О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатайгаар саатуулаад байгаа. Тэднийг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн байна. Саналыг Сүхбаатар дүүргийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр 13.30 цагаас хэлэлцэхээр болсон байна. 

Тэднийг Цагдаагийн байгууллагаас зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн Их бит ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь татан төвлөрүүсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болон зах зээлд манифуляци хийж олсон орлогыг угаасан гэх хэргийг шалгаж байгаа юм.