Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийг хуулийн байгууллагууд шалгах ажил үргэлжилж байна. Шалгалтын явцад УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы шадар туслахаар ажиллаж байсан И.Даваадорж, зөвлөхөөр ажиллаж байсан Б.Отгонжаргал нарыг нүүрсний хэрэгт холбогдуулан АТГ-аас саатуулан шалгаж байгаа юм. Үүнийг нотлох үгийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хэвлэлд хэлж байсан билээ. Тэгвэл Т.Аюурсайхан өчигдөр яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцсан мэдээлэл байна. 

Энэ хүрээнд АТГ-аас Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн. Харин НПГ-аас Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн 22.1.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5.1 дэх хэсэгт зааснаар түүнд хилийн хориг тавих таслан сэргийлэх арга  хэмжээ авах саналаа прокуророос шүүхэд хүргүүлсэн саналыгшүүхээр хэлэлцэхээр болжээ.