“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны долоодугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар баталжээ. 
Өөрчлөлтөөр дүрмийн 4.9, 4.10, 4.11, 4.12 дахь заалтуудад дараахь өөрчлөлтүүдийг оруулсан талаар Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ. Үүнд,
  • Барьцгүй барилдаан – 20 минут (Хоёр бөх санал нийлбэл барьц авч барилдаж болох бөгөөд энэ нь үндсэн хугацаанд үргэлжилнэ).
  • Барьцгүй барилдаан дуусахад хаялцахгүй бол барьцтай барилдаан – 20 минут. (Энэ нь сэнжиг элэг бүснээс давхар шуудаг хүртэл барьцыг авч барилдана.)
  • Барьцтай барилдаанд хаялцахгүй бол тэгш барьцаар 20 минут барилдана.
  • Тэгш барьцнаас хаялцахгүй бол нийт 60 минутын бөхийн барилдааны идэвхийг харгалзаж, бөхийг давсанд тооцох эсэхийг Хөлийн цэцүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
Дээрх дүрмийн өөрчлөлтүүдийг Ардын хувьсгалын 102 жилийн ойн сум, аймаг, улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд хэрэгжүүлж ажиллана.
Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу