УИХ-ын чуулганы өнөөдөр (2023.07.06)-ийн нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Нийслэлд татваргүйгээр, ашиг олох зорилготой хорт утаа ялгаруулах 1000 уурын зуух бий болгох хуулийг батлах гэж байна. Ард иргэдийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдэж, ийм увайгүй байж болохгүй. Энэ хуулийг батлахгүй байхыг гишүүд дэмжиж өгөөч” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Бид бодит байдалтайгаа эвлэрэхгүй бол болохгүй нь. Д.Өнөрболор гишүүн та сүүлийн үед арай л хэтрүүлэгтэй яриад эхэллээ. Улаанбаатар хотод 1000 уурын зуух баригдахгүй. ТЭЦ-3, ТЭЦ-4 дээр нүүрс хэрэглэж байна. Үүнийг ойрын жилүүдэд үргэлжлүүлж хэрэглэхээс өөр арга байхгүйг би танд хэлсэн. Утааг бүрэн бууруулж чадахгүй ч байгаа санхүүжилтийнхээ хэмжээнд бууруулах арга хэмжээ авна” гэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу