Өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын гол усны түвшин ихээр нэмэгдэж халин, гамшгийн хэмжээнд хүрчээ.

Тодруулбал Мандал сумын Тарни 8 дугаар баг, 41, 46-ын точик, Ширхэнцэг 2 дугаар багийн Шар тохой, Тэмээтийн хонхор, 246-р зөрлөгийн нутаг дэвсгэрийн зарим хэсэгт айл өрх, аж, ахуй, нэгж, байгууллагууд усанд автсан байна. 

  Өнгөрсөн шөнийн байдлаар Онцгой байдлын хэлтсийн 70367101 утсанд давхардсан тоогоор 8 дуудлага ирсэн бол холбогдох албаны хүмүүсийн утсанд 8-10 дуудлага ирсэн мэдээ одоогоор гараад байгаа аж.

Иймээс үүссэн нөхцөл байдлын улмаас Мандал сумын Онцгой комисс шуурхай хурлыг 10:00 цагаас зарлан хуралдуулж тодорхой үүрэг чиглэлүүдийг холбогдох байгууллагын удирдлагуудад өгсөн байна.

Мөн түүнчлэн Хараа голын усны түвшин нэмэгдэж нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрээд байгаа тул тус голын гүүрэн дээгүүр хүнд даацын машин техник орж гарахыг түр хугацаагаар хориглолоо.

Мөн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Мандал сумын баяр наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэрүүдийг тус тус гаргажээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу