Өнөөдөр өглөө /2023.07.06/ Сэлбэ голын далан “Улаанбаатар буян” компанийн талаасаа сэтэрсэн бөгөөд одоогийн байдлаар хамгийн хүндрэлтэй бүс болоод байна.

Голын гольдролыг шахаж, “S Outlets” дэлгүүрийн барилгыг барьсан нь далан сэтрэх нөхцөл үүсгэсэн аж. Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газрын 300 гаруй албан хаагч энд ажиллаж байна.

Мөн үерийн хор уршгийг арилгах, даланг өргөтгөх, босгох, шороо тээвэрлэх зэрэг ажилд онцгой, цагдаа, зэвсэгт хүчний анги, инженерийн байгууламж хариуцсан байгууллагын 200 гаруй ажилтан, алба хаагч, арав гаруй техниктэйгээр үүрэг гүйцэтгэж байна.

Энэ орчимд 26 орон сууц, 11 мянга орчим айл өрх байдаг бөгөөд шаардлагатай тохиолдолд ундны цэвэр усаар хангаж, ихэнх байрны цахилгааныг хязгаарласан зэрэг нөхцөл байдлыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Ерөнхий сайдад танилцууллаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу