НЭМЭЛТ: Одоогоор ноцтой байдал үүсээгүй ч “Playtime Festival” Туул гол дагуу зохион байгуулагдах учир нөхцөл байдал хүндрэх эрсдэл бий. Албан ёсоор наадмын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гараагүй байна. Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл НОК-оос шуурхай арга хэмжээ авч, арга хэмжээг албадан тараана. Онцгой байдлын байгууллага байнгын хяналт тавин ажиллаж байна.


Олон улсын “Playtime Festival”-ийг энэ сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн билээ. 

Тэгвэл Гачуурт орчмоор усанд автаж, үерлэж байгаа учир НОК-оос зохион байгуулагчидтай уулзаж хойшлуулах зөвлөмж өгчээ.

Тус наадам өнөөдөр /2023.07.06/ Монгол шилтгээн цогцолборт 17:00 цагаас эхлэх товтой байсан юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу