УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.06/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Уг хуулийг хэлэлцэж байх үед англи хэлийг үндсэн гадаад хэл хэмээн хуульд тусгах, эсхүл хөтөлбөрт тусгаж, ЕБС-ийн гуравдугаар ангиас заах эсэх талаар маргаан үүссэн билээ. Эцэст нь УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “сургалтын Үндсэн гадаад хэл нь Англи хэл байна” хэмээн томьёолж, хуульд тусгалаа.

Санал хураалтад 47 гишүүн оролцсоноос 37 нь дэмжиж, 78,7 хувийн саналаар баталсан юм.

               

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу