Туул голын халилтаас сэргийлж Зүүн уулын сувагт хаалт хийж, хамгаалалтын далан босгож эхэлжээ. Мөн Тэлмэн хотхоны хойд тал Алтай хотхон руу ордог гүүрний орчмын усны түвшин буурсан гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.
 
Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн 18 байршилд нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нутгийн захиргаа, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын 4,828 ажилтан, алба хаагч, 403 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу